АТМ/CDM:
- Картаа түрийвчнээсээ ховилноос нь татаж хялбархан гаргах ба сумны дагуу АТМ рүү картаа зөв чиглүүлэн хийх
- Та гадаадын АТМ-д картаа хураалгасан тохиолдолд авах боломжгүйг анхаарах
- АТМ-с картаа авахгүй 25 секунд болоход карт хураагдахыг анхаарах
- CDM-д зөвхөн төгрөгийн картанд орлого хийх боломжтой
ПИН КОД:
- Пин кодыг бусдад хэлэхгүй, карт болон бусад зүйлс дээр тэмдэглэхгүй байх
- Пин кодоо 3 удаа бүруу оруулсан тохиолдолд тухайн өдөртөө гүйлгээ хийх боломжгүй
- Пин кодоо мартсан тохиолдолд дурын салбарт хандан шинээр захиалах боломжтой
ГҮЙЛГЭЭНИЙ ХАНШ:
- Картын валютаа өөр валютаар төлбөр тооцоо хийхэд гүйлгээний ханш нь VISA, MasterCard, American Express, Union Pay зэрэг байгууллагын ханш, тухайн төлбөр тооцоог хүлээн авагч банкны дундын ханшаар бодогддог
- Төлбөрийг карт уншуулсан өдрөөр биш, тухайн байгууллага нэхэмжилж авсан өдрийн ханшаар тооцогддог
ГАДААДАД ЗОРЧИХДОО:
- Та гадаад орныг зорихоосоо өмнө картын хүчинтэй хугацаа, хэвийн ажиллагааг АТМ болон ПОС машин дээр заавал шалгах
- Хэрэв удаан хугацаагаар гадаад орныг зорих бол картын итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан үлдээх
- Итгэмжлэл үлдээгээгүй бол тухайн орны элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл илгээх боломжтой
- Гадаадад байхдаа картаа хаях, сунгах тохиолдолд итгэмжлэгдсэн хүн таны өмнөөс банканд хандан үйлчилгээ авах боломжтой
- Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаа өөрчилсөн бол салбарт хандах эсвэл интернэт банкны “Хувийн мэдээлэл” хэсэгт мэдээллээ шинэчлэх