БУСАД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

И-МЭЙЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ

И-МЭЙЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ

Цахим ертөнцийн халдлагуудын нэг болох фишинг /phishing/ халдлага нь кредит картын мэдээлэл, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, бусад хувийн мэдээллүүдийг авах зорилгоор хуурамч и-мэйл илгээдэг. Хуурамч и-мэйл нь дараах шинжүүдийг агуулсан байна:

  • Илгээгчийн и-мэйл хаяг тодорхойгүй
  • Хэрэглэсэн үг, өгүүлбэр, агуулгын хувьд алдаатай
  • Таны хувийн мэдээллийг асуусан, урамшуулал, хонжворын шинж чанартай
  • Google translate хэрэглэсэн
  • Ямар нэгэн сэжигтэй, мэдэхгүй линк агуулсан байх, линкэн дээр хулганаа аваачихад тухайн байгууллагын албан ёсны хаяг биш өөр сэжигтэй хаяг харагдаж байх
  • Яаралтайгаар мэдээллээ өөрчлөхийг сануулах, мөнгө шилжүүлүүлэх, мэдээлэл авах авах зорилготой
  • Хуурамч хортой файл хавсаргасан

Хуурам и-мэйл, фишинг-ээс хэрхэн болгоомжлох вэ?

  • Сэжигтэй санагдсан и-мэйлд хэзээ ч битгий хариу бич. Тухайн и-мэйлийг устгаж байх
  • Сэжигтэй и-мэйлд агуулсан холбоос дээр бүү дар. Шаардлагатай тохиолдолд веб хөтөч дээр байгууллагынхаа хаягийг гараар бичиж үзэх
  • Хавсаргасан файлыг нээж үзэхгүйгээр, энэ и-мэйл, файл танд ирэх ёстой эсэхийг бодож үзэх
  • И-мэйл болон утсаар хувийнхаа мэдээллийг явуулахгүй байх /Данс, картын мэдээлэл, хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үг гэм мэт/
  • Тантай холбогдсон хүнийг утас болон и-мэйлээр байгууллагаас нь давхар шалгаж тодруулж байх

Банк хэзээ ч харилцагч руугаа интернэт банкиндаа шууд нэвтрэх холбоос, дансны мэдээлэлээ өөрчлөх, шинэчлэх, нууц мэдээлэл илгээхийг хүссэн и-мэйл илээдэггүй, мөн утсаар таны мэдээлэл, пин кодыг асуухгүй гэдгийг санаарай.

И-мэйлээр интернэт банкны гүйлгээний мэдээлэл ба бусад мэдээллийг и-мэйлээр авах үйлчилгээ сонгоогүй тохиолдолд Голомт банк нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлийг зарим тохиолдолд и-мэйлээр танд илгээдэг болно.