БУСАД МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

ОНЛАЙН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

ОНЛАЙН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ
  • URL хаягийн эхэнд https:/ гэсэн ногоон тэмдэг байгаа эсэхийг шалгаж байх. Энэ нь таны мэдээллийн бусдад алдагдахаас сэргийлэх болно.
  • Нууц үгээ тогтмол сольж хэвших
  • Нууц үгээ төрсөн өдөр, утасны дугаар, ойр дотны хүмүүсийн нэр гэх мэт амархан таагдахаар байхаас зайлсхийх, мөн social network болон бусад үйлчилгээнд ашигладаг нууц үгтэй адилаар үүсгэхгүй байх
  • Том, жижиг үсэг болон тоо, тэмдэгт хосолсон хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай нууц үгийг сонгох
  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл, интернэт банкны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг цаасан дээр тэмдэглэхгүй байх, ашиглаж дууссан цаасан мэдээллийг устгаж байх
  • Бусдад интернэт банкны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг дамжуулахгүй, мөн веб хөтөч дээрээ хадгалахгүй байх
  • Интернэт кафе зэрэг нийтийн ашигладаг компьютерээс интернэт банк руугаа нэвтрэхгүй байх
  • Орлого, зарлага хийхэд хэрэглэгчид и-мэйл болон мессэжээр мэдээллэдэг үйлчилгээг идэвхижүүлж өөрийн дансны мэдээллийг хянаж байх
  • Лицензтэй програм хангамжийг албан ёсны эх сурвалжаас нь татан ашиглаж, шинэчилж байх
  • Смарт банк болон интернэт банкны үйлчилгээнд нэвтэрсэн үедээ төхөөрөмжөө хэн нэгэнд ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх
  • Утсаа гээх, хулгайд алдах нь таны мэдээлэл алдагдах эрсдэлтэй тул утсан дээрээ данс, картын дугаар, нууц үг зэрэг мэдээллээ хадгалахгүй байх
  • Интернэт банкинд нэвтрэхдээ өмнөх нэвтэрсэн огноо цагийг харах, ашиглаж дууссан бол гарах товчийг дарж буюу log out хийж хэвших