ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

ПОС МЕРЧАНТ

  • Хэрхэн Голомт банкны КҮБ болох вэ?

Өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан “Харилцааны менежер”-т хүсэлтээ өгч шаардлага хангасан тохиолдолд ГОЛОМТ БАНКНЫ “КҮБ” болох боломжтой.

  • Карт уншигч машины цаасыг хаанаас яаж авах вэ? Ямар үнэтэй вэ?

Голомт банк өөрийн КҮБ байгууллагадууын посын цаасыг үнэ төлбөргүй хангадаг ба та өөрт ойр байрлах салбараас авах боломжтой. Мөн 1800-1646 утсанд хаяг байршлаа өгч цаасны дуудлага өгснөөр танд ажлын 2 хоног дотор хүргэж өгөх болно.

  • ПОС-с гарч ирж буй баримтуудыг заавал хадгалах шаардлагай юу?

ПОС-н гүйлгээний баримтан дээр карт эзэмшигчээр нь гарын үсэг зуруулж 180 хоног хадгалах шаардлагатай ба энэ нь тухайн КҮБ-г аливаа маргаан, эрсдэлээс хамгаална.

  • Карт уншигч машин дээрээ гүйлгээ хийгээд байхад манай дансанд мөнгө нь орж ирэхгүй байна, яах вэ?

ПОС-н машин дээр гүйлгээ хийгээд орой нь 23:00 цагаас өмнө НЭГТГЭЛ ДҮН-г заавал авах ёстой ба нэгтгэл гүйлгээг хийснээр дараа өдрийн 11:00 цагаас хойш холбогдох харилцах дансанд шимтгэл хасагдсан дүнгээр шилждэг.

  • Манай пос пин код нэхдэг ч гэсэн зарим картуудаас пин код асуулгүй гүйлгээ хийгдээд байна?

Аливаа карт нь карт гаргагч банкнаасаа хамаарч өөр өөр тохиргоотой байдаг. Тухайн карт нь пин код заавал нэхнэ, эсвэл нэхэхгүй гэсэн өөр өөрийн ондоо тохиргоотой байдаг тул пос төхөөрөмжийн алдаа биш юм.

  • ПОС төхөөрөмж дээр хийгдсэн гүйлгээг интернэтээр шалгах боломж байдаг уу?

Байгаа. www.egolomt.mn сайтад Картаар Үйлчлэгч Байгууллага гэсэн тусгай эрх байдаг ба харилцдаг Голомт банкны салбарт хандан уг эрхийг авч болно.

  • Буруу гүйлгээ хийчихвэл мөнгийг нь бэлнээр өгөөд явуулдаг. Энэ нь зүгээр үү?

Маш буруу. Голомт банкны бүх загварын пос төхөөрөмж дээр буцаалтын гүйлгээ хийх цэс байдаг. Аливаа буруу гүйлгээ хийгдвэл посын машин дээрээ буцаалтын гүйлгээ хийх шаардлагатай.

  • Хүний карт уншуулж үлдэгдэл харах, эсвэл бэлэн мөнгө өгч болдог уу?

Болохгүй. Картын үлдэгдэл харах боломжгүй. Мөн АТМ-н үйлчилгээ үзүүлэхийг гэрээгээр хориглодог. Энэ нь маш эрсдэлтэй.

  • Гүйлгээний баримт гаралгүй алдаа заасан мөртлөө харилцагчийн утсанд зарлага хийгдсэн гэсэн мессеж ирлээ. Яах вэ?

Аливаа сүлжээний доголдлоос шалтгаалан утсанд нь мсж ирсэн ч гүйлгээ амжилтгүй болох тохиолдол байдаг. КҮБ нь посоос гарч буй гүйлгээний баримтыг үндэслэн бараа, үйлчилгээг үзүүлэх ёстой. Хэрэв гүйлгээ эргэлзээтэй бол 1800-1646 лавлах утсанд хандан тухайн гүйлгээг амжилттай болсон эсэхийг шалгуулах боломжтой.

  • Голомт банкны КҮБ байсан ба үйл ажиллагаа зогсоосон бол пос төхөөрөмжөө яах вэ?

Өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан төхөөрөмжийг дагалдах хэрэгслийг хамт хүлээлгэн өгөх, эсвэл 1800-1646 хандаж мэдээлэл өгснөөр манай “Харилцааны Менежер”-үүд пос төхөөрөмжийг хүлээн авна.

  • ПОС-ын харилцах дансыг яаж өөрчлөх вэ?

Тухайн газар нь байгууллага бол албан бичиг, хувь хүний нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг бол данс эзэмшигч нь гар хүсэлт өгөх шаардалагатай.

ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ ТӨЛБӨР ТООЦОО БУЮУ И-МЕРЧАНТ

  • Хэрхэн И-КҮБ болох вэ?

И-КҮБ элсүүлэх зааварчилгааны дагуу Голомт банкнаас тавигдах шаардлагад хүрч буй байгууллага бүрдүүлэх материалыг бүрдүүлснээр И-КҮБ болох боломжтой.

  • Хувь хүн И-КҮБ үйлчилгээг авч болох уу?

Зөвхөн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан холболт хийнэ. 

  • И-КҮБ-р хийгдсэн гүйлгээг буцаах бол яах вэ? 

Байгууллагын гүйлгээг буцаах тухай албан хүсэлтийг өөрт ойрхон салбартаа эсвэл merchant@golomtbank.com цахим хаягт илгээж өгснөөр ажлын 3 хоногт буцаалтын гүйлгээ хийгдэх болно.

  • Сэжигтэй гүйлгээ гарвал яах вэ?

Хэрэв таньд гүйлгээ сэжигтэй санагдвал 1800-1646-д яаралтай мэдэгдэн шалгуулна уу.

  • Холболт хийхэд хэр удах вэ?

Байгууллага бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 2-3 хоногт холболт хийгдэх болно.

  • Гүйлгээтэй холбоотой лавлагааг хаанаас авах вэ?

Гүйлгээтэй холбоотой лавлагааг 70111646-1125 утсаар лавлах ба merchant@golomtbank.com хаягаар мөн илгээж болно.

  • И-КҮБ-р хийгдэж буй гүйлгээний дэлгэрэнгүй хуулга яаж авах вэ?

Байгууллага гүйлгээний дэлгэрэнгүй хуулга харах эрхийг хүссэн албан хүсэлтийг өөрт ойрхон байрлах Голомт банкны салбарт өгөх, эсвэл merchant@golomtbank.com цахим хуудсаар илгээнэ. 

  • Хуулгаар дөнгөж сая хийгдсэн гүйлгээний мэдээллийг харж болох уу?

Та www.egolomt.mn хуудсан дээрхи картаар үйлчлэгч байгууллага цэсээр нэвтрэн орж дэлгэрэнгүй цэснээс тухайн мөчид хийгдэж буй гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

  • Е-код хэрхэн авах вэ?

​Та интернэт банктай бол: www.egolomt.mn цахим хуудсаар нэвтрэн интернэт банкны эрхийн дагуу нэвтрэн орно уу. Үйлчилгээ - Интернэт худалдаа - Register/Change нэвтрэн орон e-кодоо солин баталгаажуулан авч болно.

Та интернэт банкгүй бол: Өөрт ойрхон салбартаа хандан e-кодоо авч болно.

  • Дансаа солиулах бол яах вэ?

Байгууллагын  И-КҮБ-ын гүйлгээ ордог дансаа солиулах албан хүсэлт өгнө. Албан хүсэлтийг  өөрт ойрхон Голомт банкны салбартаа эсвэл merchant@golomtbank.com хаягаар илгээнэ үү.

  • Цахим хуудасны домэйн хаягаа өөрчилвөл яах вэ?

Домейн хаяг солигдох бол шинэ домэйн хаяг дээрхи бүртгэл дахин хийгдэх ба үүнтэй холбоотой анкет гэрээг дахин байгуулж өгнө. Анкет болон гэрээний драфтын загварыг merchant@golomtbank.com хаягаар эсвэл 70111646 /1125/ утсаар лавлана уу.

Захиалгат шилжүүлэг

Захиалгат шилжүүлэг үйлчилгээг ашиглан та сар бүрийн цалингаасаа мөнгөн хуримтлалтай болох боломжтой.
Дэлгэрэнгүй
Цахим банк
Та хүссэн газраасаа, хүссэн цагтаа өөрийн мөнгөн хөрөнгөө удирдахыг хүсэж байна уу? Цахим банк танд цаг хэмнэх боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй