Картын үйлчилгээ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

КАРТЫН ГҮЙЛГЭЭНИЙ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

КАРТЫН ГҮЙЛГЭЭНИЙ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Интернэтийн картын гүйлгээ өндөр эрсдэлтэй бизнест тооцогддог тул өөрийн бизнесийн эрсдлийг үнэлж,  үүсч болох эрсдлээс сэргийлэн банктнй нягт холбоотой ажиллах ёстой.

Байгууллага нь дараах шаардлагыг ханган биелүүлнэ. Үүнд:

  • Байгууллага өөрийн ажилчдыг сургах. Онцгой болон сэжигтэй гүйлгээг (ихэнхдээ өндөр дүнтэй захиалга) хэрхэн хийж гүйцэтгэх дүрэм журам бий болгож энэ талаар ажилчдаа зохих мэдлэг өгсөн байх
  • Хамтран ажиллах гэрээ байгуулсан банктай нягт уялдаа холбоотой хамтран ажиллах
  • Вэб хуудас хийхдээ эрсдлээс хамгаалах арга хэрэгсэл бий болгох (луйврын гүйлгээ болон сэжигтэй гүйлгээг илрүүлэх хяналтын нэмэлт программ гэх мэт)
  • Сайн харилцагч болон сүлжээний луйвар хийгчдийг ялгаж салгах
  • Луйврын гүйлгээнд хяналт тавих
  • Захиалга гүйцэтгэхээс өмнө шаардлагатай хяналт тавих
  • Карт эзэмшигчийн мэдээллийг найвартай хадгалах
  • Интернэт гүйлгээний гарын авлагыг уншиж танилцсан байх

Карт эзэмшигчтэй хийсэн гэрээ болон үйлчилгээг хүлээн авсан баримт дээр карт эзэмшигчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулж авч хадгалах хэрэгтэй. Энэ нь ямар нэг маргаан, гомдлоос хамгаалах хэрэгсэл болж өгнө.

Карт эзэмшигчтэй хийх гэрээнд маргаан шийдвэрлэх, үйлчилгээг цуцлах болон төлбөр буцаах талаар талууд харилцан тохиролцсон байх шаардлагатай ба уг үйлчилгээний нөхцөлийг цахим хуудсанд заавал оруулж өгсөн байх хэрэгтэй.

Луйврын гүйлгээнээс сэргийлэх:

Хэрэв тухайн картын гүйлгээ байгууллагын ажилтанд сэжигтэй санагдвал карт эзэмшигчийн талаархи нэмэлт мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Үүнд:

  • Карт эзэмшигчээс уг карт гаргагч банкны нэрийг асуух буюу картын нүүрэн талд хэвлэгдсэн хэвлэмэл 4 оронтой тоог асуух
  • Карт эзэмшигчийн хувийн мэдээллийг шалгах
  • Утасны дугаарыг шалгаж, карт эзэмшигчтэй шууд холбоо барих
  • Захиалгыг баталгаажуулах. Хүргэх хаягнаас илүүтэй төлбөр нэхэмжлэх хаягаар хэрэглэгчид хандах
  • Зөвшөөрөгдсөн гүйлгээнүүдэд электрон шуудангаар баталгаажуулалтыг илгээх
  • Өндөр эрсдэлтэй гүйлгээг хүргэлт хийхээсээ өмнө карт гаргагчийн банктай холбогдож гүйлгээг баталгаажуулах
  • Өмнө нь хийгдсэн луйврын гүйлгээний мэдээллүүдийг (карт дугаар, нэр электрон шуудан, улс хот, утас гээд бүхий л мэдээллийг нэгтгэн) нэгтгэж мэдээллийн сан бий болгож сэжигтэй санагдсан гүйлгээг уг сангаас шүүх