ПЛАТИНУМ ВИЗА КАРТ

Давуу тал:

 

  • Зээлийн өндөр эрхтэй.
  • Дэлхийн дахинд зөвхөн Платинум Виза карт эзэмшигчдэд зориулсан хөнгөлөлт урамшуулал авах боломжтой.

Аяллын иж бүрэн даатгал:

Платинум Виза карт эзэмшигч нь үнэ төлбөргүй “Гадаадад зорчигчдын аялалын иж бүрэн даатгал”-д даатгуулна. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 50,000 ам.доллар.

"Concierge service" үйлчилгээ:

Олон улсад тасалбар захиалгын болон аялал жуучлалтай холбоотой бусад бүхий л мэдээлэл, зуучлалын үйлчилгээ, утсаар яаралтай орчуулга хийх, алдсан ачаа тээшээ олоход туслах, яаралтай нислэгийн тийз солих, баримт бичиг хүргэж өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмнэлгийн байгууллагатай холбогдох үйлчилгээ гэх мэт олон нэмэлт үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Priority pass карт:

Таны тав тух - Бидний зорилт

Дэлхийн 120 орны 850 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломжийг Платинум Виза Кредит Картанд дагалдах Priority pass карт танд олгоно. Та энэхүү картыг ашиглан нислэгийн компани, зэрэглэл үл хамааран ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.prioritypass.com вэб хуудаснаас авна уу.