Валют арилжаа

оломт банкны валют арилжааны тэргүүн зорилго бол харилцагчийн валют арилжааны хэрэгцээг зах зээлийн сайн ханшаар түргэн шуурхай гүйцэтгэхэд оршино. Манай банк нь валют арилжааг дотоодын болон олон улсын зах зээл дээр идэвхитэй хийдэг бөгөөд арилжааны эргэлтийн хэмжээ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж буй байдал, харилцагчдад түгээдэг мэдээ мэдээллийн хэмжээ зэргээрээ дотоодын банкуудыг тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Цаашдаа ч харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр санаачилж ажиллах болно.

Одоогоор бид USD, CNY, EUR, JPY, GBP, CHF, RUB, KRW, AUD, CAD, HKD, SGD, SEK, PLN гэсэн 14 валютаар чөлөөтэй арилжаа хийж болох бөгөөд үүнээс гадна валютын ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард хэлцлийг хийх боломжтой.

Манай банкны валют арилжааны хэлтсээс харилцагчдад зориулан зах зээлийн хөдөлгөөн, валютын ханшийн талаар өдөр бүрийн давтамжтай Morning report /Англи хэлээр/, долоо хоног бүрийн давтамжтай Валютын ханшийн тайлан /Монгол хэлээр/ тус тус гаргадаг.

Хэрвээ та өндөр дүнтэй арилжаа хийх, валютын арилжаатай холбоотой асуух зүйл гарах, дээр дурдсан тайлангуудаас хүлээж авдаг болохыг хүсвэл манай банкны арилжааны дилерүүдтэй шууд холбогдож болох бөгөөд бидний зүгээс танд туслахдаа баяртай байх болно.