Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгал

Орон сууцны зээл авах үед зээлийн барьцаа болох орон сууцыг, түүнчлэн зээлдэгчдийн амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтыг гэнэтийн эрсдэлүүдээс хамгаалах зорилгоор даатгадаг. Даатгуулснаар ипотекийн зээлийн үед барьцаа хөрөнгөнд хохирол учирч санхүүгийн бэрхшээл тулгарах эсвэл зээлдэгч зээлээ эргүүлэн төлөх боломжгүй болох таагүй нөхцөл байдлуудыг санхүүгийн хүндрэл багатайгаар даван гарах боломжтой болдог.