Гадаадад зорчигчийн даатгал

Харилцагч та Голомт банкны AMEX Green, AMEX Gold, VISA Platinum картыг авснаар гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалд даатгагддаг.

Даатгал нь нэг жилийн хугацаатай бөгөөд гэнэтийн ослын улмаас учрах эмнэлэг эмчилгээний зардал (AMEX Green - 25,000 ам.доллар, AMEX Gold - 50,000 ам.доллар, VISA Platinum - 50,000 ам.доллар)-ыг нөхөн төлөх нөхцөл бүхий даатгал бөгөөд нэмэлтээр ачаа тээш хоцрох, нислэг хойшлогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгодог.