БУСАД ДААТГАЛ Сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд

“УХААЛАГ ХЭМНЭЛТ” Тээврийн хэрэгслийн даатгал

“УХААЛАГ ХЭМНЭЛТ” Тээврийн хэрэгслийн даатгал

Та Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн гээд өөрийн тээврийн хэрэгслийг даатгагдсан, хамгаалагдсан гэж бодож яваа юм биш биз?

Жолоочийн хариуцлагын даатгал бол таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлөхгүй. Та зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хариуцлага алдаж, бусдад хохирол учруулсан бол тус хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм.

Тиймээс та өөрийн автомашинаа даатгуулсан эсэхээ дахин нэг шалгаарай!

Та автомашинаа эзэмших, ашиглах үедээ урьдчилан таамаглашгүй гэнэтийн эрсдэлүүдээс Ухаалгаар, Хэмнэлттэйгээр хамгаалах цоо шинэ боломжийг зөвхөн Голомт банк танд олгож байна.

Хүн бүрийн амьдарлын хэв маяг, зан төлвөөс хамаарч даатгалын хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг. УХААЛАГ ХЭМНЭЛТ нь эрхэм танд өөрийн амьдралд илүү ойр, өөрт тохирох даатгалын нөхцөл, хамгаалалтуудаас ухаалгаар сонголт хийж даатгуулах, даатгалд төлөх хураамжаа хэмнэх боломжийг олгодог уян хатан нөхцөл бүхий тээврийн хэрэгслийн даатгал юм.