САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ

Дотоодын болон гадаадын санхүүгийн зах зээлээс өөрийн хөрөнгөөр эсвэл өрийн санхүүжилтээр хөрөнгө татах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын танилцуулга материал (проспектус), санхүүгийн тооцоолол, магадлан шинжилгээ болон үнэлгээ хийх үйлчилгээг санал болгож байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ, хэлэлцээрт хоёр талын харилцааг зохицуулах санхүүгийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэдэг.

Санхүүгийн зөвлөх үйлчилгээг бид дараах тохиолдлуудад үзүүлэх боломжтой.

  • Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардагдах хөрөнгө босгох
  • Үйлдвэрлэлийн өргөтгөл хийхэд хөрөнгө оруулалт татах
  • Гадаадын санхүүгийн байгууллагаас зээлийн санхүүжилт авах
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын санхүүгийн зах зээлээс нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулалт татах
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд оролцогч талуудад санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Концессийн гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж ахуй нэгж, байгууллагын төслийн тооцоолол гаргах

Санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ:

  • Санхүүжилт татах тохиромжит хэрэгслийг тодорхойлж, хөрөнгө оруулагчидтай харилцах стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Санхүүжилт олгогч санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай зуучлах, гэрээний үе шат бүрт зөвлөхийн үүрэгтэй оролцох
  • Хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга материал бэлтгэх
  • Бизнесийн үнэлгээ, санхүүгийн тооцоолол боловсруулах
  • Санхүүгийн үйл ажиллагааны магадлан шинжлэл (Due Diligence) үйлчилгээ үзүүлэх
  • Концессийн гэрээ, улсын тусгай зөвшөөрөл болон бусад төрийн байгууллага болон хөрөнгө оруулагчидтай холбоотой гэрээ хэлэлцээрт санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх

Холбоо барих:

Голомт Капитал, 401 тоот, Ди Би Бийлдинг, Олимпийн гудамж 12/1, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 210644, Монгол улс

Утас: 7012 1529, 7012 1530

И-мэйл: info@golomtcapital.com

Веб: www.golomtcapital.com