Картын үйлчилгээ КРЕДИТ КАРТ

АМЕРИКАН ЭКСПРЕСС НОГООН КАРТ /ХОСОЛСОН ВАЛЮТТАЙ/

АМЕРИКАН ЭКСПРЕСС НОГООН КАРТ /ХОСОЛСОН ВАЛЮТТАЙ/

Давуу тал:

 

  • 24 цагийн VIP лавлах үйлчилгээ
  • Төгрөг долларын хосолсон валюттай.

Американ экспресс “Selects” хөнгөлөлтийн сүлжээ:

  • Американ Экспресс Ногоон Кредит Картаар та Монгол Улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудаас 20 хувь хүртэлх хөнгөлөлт авах боломжтой.
  • Мөн та дэлхийн 75 орны 10,000 гаруй аялал жуулчлал, ресторан, зочид буудал, тансаг зэрэглэлийн дэлгүүрээр хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлнэ.
  • “SELECTS” сүлжээнд нэгдсэн байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

“My Rewards” урамшуулал:

  • Картаараа Голомт банкы болон гадаадын карт уншигч машин дээр хийсэн худалдан авалт, интернэт худалдан авалтын 2,500 төгрөг /1,5 ам.доллар/ тутамд 1 оноо цуглуулна.
  • Та оноогоороо эрхийн бичиг авч, энэхүү эрхийн бичгийн үнийн дүнтэй тэнцэх урамшууллыг 40-н худалдаа үйлчилгээний байгууллагуудаас авах боломжтой. Эрхийн бичгээр үйлчлүүлэх байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж "My Rewards" каталогоос харна уу.
Оноо Мөнгөн сертификат
5000 оноо 50,000 төгрөг
9000 оноо 100,000 төгрөг
17000 оноо 200,000 төгрөг
25000 оноо 300,000 төгрөг

Оноо шалгах:

  • Та өөрийн цуглуулсан оноог интернэт банкаар /www.egolomt.mn/, +976 1800-1646 лавлах төв эсвэл өөрт ойр салбараас лавлах боломжтой.

Аяллын иж бүрэн даатгал:

Американ Экспресс Ногоон Кредит карт эзэмшигч нь үнэ төлбөргүй “Гадаадад зорчигчдын аялалын даатгал”-д даатгуулна. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 25,000 ам.доллар.

Даатгалын хамрах хүрээ:

  • Гадаадад байх хугацаанд гэнэтийн осол гарсны улмаас учирсан эмчилгээний зардал
  • Ачаа тээш хоцрох
  • Нислэг хойшлогдох

Холбоо барих /24 цаг/:

  • + 44 (0)20 7902 7405 /Европ/
  • +1 215 489 3785 /Америк/
  • +27 10 209 8300 /Африк/
  • +662 645 3932 /Ази, Номхон далайн орнууд/
  • +976 7575 2000 /Мандал Даатгал ХХК/

Priority pass карт:

Таны тав тух - Бидний зорилт

Дэлхийн 120 орны 850 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломжийг Американ Экспресс Ногоон Кредит Картанд дагалдах Priority pass карт танд олгоно. Та энэхүү картыг ашиглан нислэгийн компани, зэрэглэл үл хамааран ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх боломжтой. Онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх хураамж болох 50 ам.доллар нь Priority pass-тай байснаар хөнгөлөгдөж 27 ам.доллар болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та дээрх бүтээгдэхүүнийг сонирхож байвал ЭНД ДАРЖ мэдээллээ үлдээнэ үү.