Давуу тал:
Американ экспресс хөнгөлөлт, урамшууллын сүлжээ:
Американ Экспресс карттай харилцагч та дараах олон улсын хөнгөлөлтийн сүлжээнүүдэд нэгдсэн дэлхийн 75 орны 10,000 гаруй аялал жуулчлал, ресторан, зочид буудал, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдээр 60% хүртэлх хөнгөлөлт урамшуулалтай үйлчлүүлэх боломжтой.
“My Rewards” урамшуулал:
Оноо |
Мөнгөн сертификат |
5000 оноо |
50,000 төгрөг |
9000 оноо |
100,000 төгрөг |
17000 оноо |
200,000 төгрөг |
Оноо шалгах: Та өөрийн цуглуулсан оноог интернэт банкаар /www.egolomt.mn/, 7000-1646 лавлах төв эсвэл өөрт ойр салбараас лавлах боломжтой.
Аяллын иж бүрэн даатгал:
Американ Экспресс Ногоон Кредит карт эзэмшигч нь үнэ төлбөргүй “Гадаадад зорчигчдын аяллын даатгал”-д даатгуулна. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 25,000 ам.доллар. Холбоо барих /24 цаг/: +976 7575 2000 /Мандал Даатгал ХК/
Даатгалын хамрах хүрээ:
Priority pass карт:
Таны тав тух - Бидний зорилт
Дэлхийн 120 орны 1000 гаруй онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимаар нислэг хүлээх зуур үйлчлүүлж, тав тухтай аялах боломжийг Американ Экспресс Ногоон Кредит Картанд дагалдах Priority pass карт танд олгоно. Та энэхүү картыг ашиглан нислэгийн компани, зэрэглэл үл хамааран ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх боломжтой. Онгоцны буудлын ВИП хүлээлгийн танхимд нэвтрэх хураамж болох 50 ам.доллар нь Priority pass-тай байснаар хөнгөлөгдөж 27 ам.доллар болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
VIP Call line:
Американ Экспресс карттай ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ та Голомт банкны зөвхөн танд зориулсан ВИП ТУСГАЙ ШУГАМ-ын үйлчилгээг 7000-1646 дугаарт хандан авах боломжтой.