V240m

V240m

Таны бизнесийн үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, НӨАТ-ын баримт хэвлэх пос төхөөрөмжийг санал болгож байна.
Валют
MNT
Хүсэлт илгээх
Кассын системтэй холбогддог.
SocialPay төлбөрт хүлээн авна
Сүлжээ Data SIM
Посын цаас үнэгүй, хүргэлттэй
ПОС-н зээлийн бүтээгдэхүүн
АМЕКС картыг төлбөрт хүлээж авна
Картын хөнгөлөлтийн сүлжээ
  • Үйлчилгээний хураамж

    Суурилуулалтын хураамж Үнэгүй
    ПОС-ын цаас Үнэгүй
    Дагалдах үйлчилгээ /сургалт, гарын авлага/ Үнэгүй

    Гүйлгээний шимтгэл

    Голомт банкны нэрийн карт (Visa card, UnionPay card, ₮ карт ) 1%
    Монголын бусад банкны карт 1%
    Гадаадын банкны карт (Master card, Visa card, UnionPay card, JCB card) 3%
    Американ экспресс (AMEX) нэрийн бүх карт 4%

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

  • Байгууллага:

    • Байгууллагын албан бичгээр гаргасан хүсэлт
    • Удирдах ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
    • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
    • Үйл ажиллагаа явуулж буй газрын фото зураг /Салбарын харилцааны менежер очиж авна/
    • Компанийн гэрчилгээ
    • Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол түрээсийн гэрээ, өөрийн байр бол ҮХХГэрчилгээний хуулбар
    • Хамтран ажиллах гэрээ /Салбарын харилцааны менежерээс авна/

    Хувь хүн:

    • Иргэний үнэмлэх
    • Дансны хуулга
    • Түрээсийн гэрээ
    • Хамтран ажиллах гэрээ /Салбарын харилцааны менежерээс авна/
  • Асуулт Хариулт
    1 Голомт банканд дансгүй хүн ПОС төхөөрөмжийн хүсэлт өгч болох уу? Зөвхөн Голомт банканд харилцах данс эзэмшдэг харилцагчийн хүсэлтийг хүлээн авах боломжтой.
     

    2

     

    ПОС төхөөрөмжийн хүсэлт яаж өгөх вэ?

    • Голомт банкны дурын салбарт бүрдүүлэх материалын хамт хандах
    • Голомт банкны үндсэн вэбсайтаар дамжуулан онлайн хүсэлт өгөх: https://loyalty.golomtbank.com/collaborate/pos
    • Голомт банкны Facebook чатботоор дамжуулан хүсэлт өгөх
    3 ПОС төхөөрөмж захиалах болон бусад үйлчилгээг авахад ямар нэг төлбөр, хураамж авдаг уу? ПОС төхөөрөмж суурилуулалт, цаас, засвар үйлчилгээ үнэ төлбөргүй.
    4 ПОС төхөөрөмж захиалах хүсэлт ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ?
    • Салбар: Бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 1-3 хоногт.
    • Онлайн: Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 1-2 хоногт багтаан Голомт банкнаас тантай холбоо барих болно.
    5 ПОС төхөөрөмжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ? Эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд Голомт банкны 1800-1646 дугаарт дуудлага өгөх бөгөөд таны хүсэлтийг ажлын 2-5 хоногт шийдвэрлэнэ.
     

    6

     

    Картын маргаантай гүйлгээний хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ?

    • Бусад банкны карт уншуулсан бол (Банк хоорондын гүйлгээ) ажлын 14 хоногт хариу өгнө;
    • Гадаадын банкны карт уншуулсан бол календарийн 30 хоногт хариу өгнө;
    • Голомт банкны карт уншуулсан бол ажлын 5 хоногт шийдвэрлэнэ.
    7 ПОС төхөөрөмж дээр НӨАТ-гүй гүйлгээ хийж болдог уу? Бид ПОС төхөөрөмж дээр НӨАТ-н тохиргоог хийх боломжтой.
    8 Зөвхөн сугалааны баримт хэвлэж гүйлгээ хийж болох уу? Боломжтой.
    9 Бэлэн мөнгөөр төлөлт хийсэн тохиолдолд ПОС төхөөрөмжөөс НӨАТ-ын баримт хэвлэж болох уу? Пос төхөөрөмж дээр БЭЛЭН болон Карт гэсэн сонголтоос сонгон НӨАТ баримт хэвлэх боломжтой.
     

    10

     

    Сард хэдэн төгрөгийн гүйлгээ хийх ёстой байдаг вэ?

    Сарын гүйлгээний хийх доод хэмжээ:

    • Улаанбаатар хотод байршуулсан төхөөрөмж 5 сая төгрөг;
    • Орон нутагт байршуулсан төхөөрөмж 3 сая төгрөг;
     

    11

     

    Голомт банкны картын хөнгөлөлтийн сүлжээнд хэрхэн элсэх вэ?

    Та дараах 2 сувгаар картын хөнгөлөлтийн сүлжээнд элсэх боломжтой.

    12 ПОС-н орлого барьцаалан зээл авах боломжтой юу? Та аль ч банкны пос төхөөрөмжийн хэрэглэгч байж болох бөгөөд посын орлогоо нотолж зээл авах боломжтой. Та өөрт ойр байрлах Голомт банкны дурын салбарт хандан зээлийн хүсэлт гаргах боломжтой.
    Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
     

    13

     

    Голомт банкны ПОС төхөөрөмж бусад банкнаас ямар давуу талтай вэ?

    • АМЕКС картыг Монгол Улсад зөвхөн Голомт банкны ПОС төхөөрөмж дээр уншуулах боломжтой.
    • ПОС-ын орлого барьцаалсан зээл авах.
    • Өдөр бүрийн гүйлгээний задаргаатай танилцаж, хянах боломж.
    • ПОС төхөөрөмжийн хүргэлт, суурилуулалт, ПОС-ын цаас үнэгүй.
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ