Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Дэмжиж буй үндсэн чиглэлүүд

    • “Өв соёлын голомт” төсөл

      Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн эхний ажил болох Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага, судалгааны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

      Тус хамтын ажиллагаа нь зөвхөн энэ төслөөр хязгаарлагдахгүй бөгөөд цаашид Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг арга зүйн дагуу шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүд дээр хамтарч, урт хугацаанд дэмжин ажиллана.

      ШУА-ийн Археологийн хүрээлэн урьд өмнө хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан малтлага, судалгааны ажлуудыг ихэвчлэн гадны байгууллагуудтай хамтран хийдэг байсан бол Голомт банк энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн анхны дотоодын хувийн хэвшлийн байгууллага болсноороо онцлогтой.

    archeology
    • “Зүрх мартахгүй” төсөл

      Голомт банкны дэргэдэх Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хойш дэмжин ажиллалаа. Төслийн багийнхан 2022 онд Монгол, Киргизстан, Тува гурван улсын олон мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан, мэс засал хийж амьдрал бэлэглэсэн юм.

      Голомт банкны зүгээс тус төсөлд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна шаардлагатай бусад зүйлсээр дэмжин ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар нийт 18 мянган хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд мэс заслыг амжилттай хийгээд байна.

      Төслийн багийнхан анх жилд 44 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан ч хамтын ажиллагааны үр дүнд санхүүгийн болон бусад асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдсэнээр нэг жилд хийх мэс заслын тоог 350-360 болгон нэмэгдүүлээд байна.

    5
    • Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

      Боловсролыг дэмжигч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2003 онд бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж эхэлснээр 18 жилийн хугацаанд нийт 1,600 оюутанд 1 тэрбум гаран төгрөгийн сургалтын тэтгэлгийг олгоод байна.

      Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан болсноор зөвхөн мөнгөн тэтгэлэг аваад зогсохгүй банкны судлаач оюутнаар ажиллах, “G student club”-ийн гишүүн болж сурч хөгжих, нийгэмдээ чиглэсэн ажлууд хийх зэрэг хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх, сорих боломжууд нээгддэг бөгөөд тэтгэлгийг мэргэжил харгалзахгүй олгодгоороо давуу талтай.

      Тус хөтөлбөр нь оюутан залуусын сурах хүсэл эрмэлзлийг тууштай дэмжих, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулах, цаашлаад эх орныхоо ирээдүйд үнэ цэнтэй иргэд, чадварлаг мэргэжилтнүүд болон төлөвшихөд нь өндөр хувь нэмрээ оруулсаар байна.

    8
    • Морин хуурын чуулга

      Голомт банкны хамт олон үндэсний язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор эх орны онцгой өв соёлын гол төлөөлөл болох Монгол Улсын Морин хуурын чуулгын албан ёсны түнш, ерөнхий ивээн тэтгэгчээр 12 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

      Энэ хугацаанд Морин хуурын чуулгын зүгээс дотооддоо төдийгүй дэлхийн тайзнаа нэр хүндээ бататгаж, олон мянган хүний талархлыг хүлээсэн, чанартай уран бүтээлүүдийг эрхлэн гаргаснаас “Playing Love” болон “Novel Melody” зэрэг бүтээлүүд нь олон улсад танигдаад байна.

      Морин хуурын чуулга нь 2022 онд 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны хугацаанд гадаад болон дотооддоо үндэсний урлагийг сурталчлан таниулж, нийт 35 гаруй томоохон тоглолт хийгээд байна.

    morin huur chuulga
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ