Дотоод хяналт

Дотоод хяналт

dotood-hynalt-1

Санхүү бүртгэлийн тогтолцоо

Голомт банкны Санхүүгийн Удирдлагын Газар нь банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, банкны урт богино хугацааны стратеги төлөвлөгөө, төсөв боловсруулж түүний биелэлтийг хянах, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн санхүүгийн тайлан мэдээг гаргаж, санхүүгийн тайлангийн гадаад дотоод хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажилладаг.

Санхүүгийн Удирдлагын Газрын Бүртгэлийн Бодлого Хяналтын Хэлтэс нь банкны “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулж, салбар нэгжүүдийг бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд хяналт тавьж, банкны болон охин компанитай нэгтгэсэн санхүүгийн тайлан мэдээг бүртгэлийн болон тайлангналын олон улсын стандартын болон холбогдох хууль журмын дагуу гаргаж санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, хагас жил, жилээр нийтэд мэдээлж байна.

dotood-hynalt-2

Голомт банк нь бүртгэлийн үйл ажиллагаандаа Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, ААНОАТатварын хууль, ХХОАТатварын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, НББОУСтандарт, СТОУСтандарт, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан 2003 оны Банкны нягтлан бодох бүртгэлийн багц заавар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Монголбанкнаас гаргасан холбогдох журам, заавар, тушаал, Голомт банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, бусад дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.

Голомт банкны нягтлан бодлох бүртгэлийн систем нь ажил гүйлгээг анхан шатны баримтанд үндэслэн бүртгэх, боловсруулах, хадгалах, хяналт тавих, тайлан мэдээ бэлтгэх, мэдээллэх гэсэн бүрэлдэхүүнүүдэд нягтлан бодох бүртгэлийн хяналтыг шат дараалсан хяналт, гурвалсан хяналт, авто хяналт, тайлангийн хяналт, газар дээрх хяналт гэсэн хяналтын хэлбэрүүдээр хийж байна.

Голомт банкны бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгж, салбар, тооцооны төвд үйл ажиллагааны ахлах ажилтан, хянагч нягтлан бодогч, ахлах теллер нар удирдан хөтөлж явуулах бөгөөд банкны үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалтын төлөвлөгөөний дагуу гадаад дотоод сургалтыг Хүний нөөцийн хэлтэс зохион байгуулж ажилладаг.

Дотоод хяналтын үйл ажиллагаа

Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Аудитын хороо болон Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаагаар дамжуулан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Банкны нэгжүүд нь эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцоогоо бүрдүүлж, өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй байдаг бол Аудитын хороо нь банкны дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй байдалд анхаарч, үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй юм. Аудитын хороо нь дотоод хяналтын тогтолцоо, түүний үр дүнтэй байдлын талаар Удирдлагын баг болон Дотоод аудитын газраас мэдээлэл, тайлан хүлээн авч, хэлэлцдэг.

Дотоод аудитын газар нь банкны хувьд бие даасан, Гүйцэтгэх удирдлагын багаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг нэгж юм. Дотоод аудитын газар нь эрсдэлд суурилсан аудитын арга аргачлалаар банкны нэгж, үйл ажиллагаа, технологийн эрсдэлд үнэлгээ хийж ажлын төлөвлөгөөгөө гаргадаг ба банкны сайн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны үр дүнг бие даасан, хараат бус байдлаар үнэлж, зөвлөмж өгөх үндсэн зорилготой ажилладаг.

Голомт банк нь гурван давхар хамгаалалтын шугам бүхий эрсдэлийн удирдлага бүхий банкны бүтцийг шинэчлэн баталж, нэгжүүдийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог улам сайжруулан ажилласаар байна. Үүнд:

  • 1-р хамгаалалтын шугам:
    • Банк зорилтууддоо хүрэхэд шаардлагатай ажлыг удирдан, зохион байгуулах (эрсдэлийг удирдах), нөөцийг ашиглах
    • ТУЗ, Гүйцэтгэх удирдлагатай байнгын холбоотой байж, банкны зорилтуудтай холбоотой төлөвлөгөө, гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүн болон эрсдэлийн талаар байнга тайлагнах
    • Үйл ажиллагааны болон эрсдэл, дотоод хяналтыг удирдах оновчтой бүтэц, процессыг бий болгон, хэрэгжүүлэх
    • Хууль, зохицуулагч байгууллагын болон ёс зүйн шаардлагуудыг биелүүлэх

  • 2-р хамгаалалтын шугам:
    • Эрсдэлийг удирдахад шаардлагатай дүгнэлт, дэмжлэг, мониторингоор хангах
    - Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагааг процессын, тогтолцооны, байгууллагын түвшинд хөгжүүлэх, хэрэгжүүлэх, байнга сайжруулах
    - Эрсдэлийн удирдлагатай холбоотой зорилтуудад хүрэх: хууль, зохицуулагч байгууллагын болон ёс зүйн хэм хэмжээг биелүүлж буй байдал, дотоод хяналт, мэдээллийн болон технологийн аюулгүй байдал, тогтвортой байдал болон чанарын баталгаажуулалт
    • Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын оновчтой, үр дүнтэй байдалд шинжилгээ хийх, тайлагнах

  • 3-р хамгаалалтын шугам-Дотоод аудит
    • ТУЗ-ын өмнө эцсийн хариуцлагыг хүлээж, Гүйцэтгэх удирдлагын чиг үүргээс хэрэгжүүлэхгүй байх
    • Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын оновчтой, үр дүнтэй байдлын талаар ТУЗ, Гүйцэтгэх удирдлагыг хараат бус, бодитой баталгаажуулалт, зөвлөмжөөр хангах замаар банкийг зорилтууддаа хүрэхэд дэмжлэг үзүүлэх, байнгын сайжруулалтыг дэмжих
    • Хараат бус, бодитой хандах байдал алдагдсан бол ТУЗ-д тайлагнах, холбогдох арга хэмжээг авах

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ