ГОЛОМТ БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.ГАНБОЛД ТОМИЛОГДЛОО

2012-12-14

Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2012 оны 12-р сарын 12-ны өдрийн хурлаар тус банкны Гүйцэтгэх захирал Жон П.Финиганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Г.Ганболдыг Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон, энэ тухай Монголбанкинд хүргүүллээ.
Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв Хорооноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1983-1987 онд Референт, Хэлтсийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Монголын Оюутны Холбооны дэд дарга, 1991 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч, 1997-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Тэргүүн дэд даргаар, 2000 оноос хойш Голомт банкинд тасралтгүй 12 жил ажиллахдаа Голомт банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал, Тэргүүн дэд захирлын албыг тус тус хашжээ.
Г.Ганболд нь 1990 онд анхны олон намын чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын анхны Үндсэн хууль батлахад идэвхитэй оролцсон. Тэрээр Залуу Удирдагч сангийн дарга, Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай бөгөөд 2010 онд Монголын менежментийн холбооны нэрэмжит “Топ менежер” шагналаар шагнуулсан шилдэг удирдах ажилтан юм.
2012 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК” болох  Голомт банкийг ирж буй он жилүүдэд удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Г.Ганболд захирлынхаа цаашдын ажил үйлсэд Голомт банкны нийт хамт олныхоо нэрийн өмнөөс амжилт хүсье!
 


Бусад мэдээ

ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Голомт банкны голлох хувьцаа эзэмшигч “Бодь Интернэйшнл” ХХК нь хөрөнгө оруулалтын бүтцээ өөрчилж, ноён Данзандоржийн Баясгалангийн Монгол улсад шинээр бүртгүүлсэн “Голомт Санхүүгийн Групп” ХХК-д эзэмшиж байсан бүх хувьцаагаа бүрэн шилжүүлж өглөө.Ингэснээр “Голомт Санхү
(2012-12-14)

ГОЛОМТ БАНК, УНГАРЫН ЭКСПОРТ ИМПОРТ БАНКТАЙ ХАМТРАН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Голомт банк харилцагчдынхаа бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, олон улсад өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсний  нэгээхэн илрэл болж 2014 оны 07-р сарын 31-нд Унгарын Экспорт Импорт банктай “Дунд хугацааны зээлийн санхүүжилт&rdq
(2012-12-14)

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улс,  БНХАУ-ын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрс өсөж, 2 улсын бизнес эрхлэгчдийн харилцаа шинэ шатанд гараад байна.  Иймд бизнес эрхлэгчдэд эрхэлж буй бизнесийнх нь онцлогт тохирсон банк санхүүгийн үйлчилгээг үзүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк БНХАУ-ын М
(2012-12-14)

ГОЛОМТ БАНК МОНГОЛД АНХ УДАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД БҮРЭН НИЙЦСЭН “FINACLE” СИСТЕМИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Голомт банкны харилцагчдад “Шилдэг - Ухаалаг” цахим ертөнцөд тулгуурласан үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран хүссэн үедээ авах боломжийг “FINACLE” систем олгоно.Голомт банк дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанийн “Finacle” үндсэн б
(2012-12-14)

ГОЛОМТ БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ СТАНДАРТ ПҮҮРС АГЕНТЛАГ “B” БОЛГОЖ ТОГТООВ

2014 оны 7 сарын 14-нд олон улсын “Стандарт Пүүрс Зэрэглэлийн Үнэлгээний Үйлчилгээ” (Standard & Poors) агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг дахин сэргээж урт хугацааны зээлийн зэрэглэлийг нэг шатлалаар бууруулан “B+”-ээс “B” болгож, богино хугацааны зээл
(2012-12-14)