1.
АТМ-с бэлэн мөнгө авахад хязгаар байдаг уу?
АТМ-с нэг удаад хамгийн ихдээ 40 дэвсгэрт гардаг бөгөөд та өөрийн картын бэлэн мөнгө авах хязгаартаа багтааж өдөрт хэдэн ч удаа мөнгө авч болно.
|
2.
Картаа залгиулсан тохиолдолд яах вэ?
Та манай салбаруудад байрлах АТМ-д картаа залгиулсан бол тухайн ажилтнуудад, бусад АТМ-д залгиулсан бол 310895 утсаар лавлаж байгаад ажлын өдрvvдэд 09.00-17.00 цагийн хооронд бичиг баримттайгаа ирж авна.
|
3.
Картаа уншуулах тоолонд мөнгө хасагдсан vгvй нь мэдэгдэхгvй дан баримт гарч ирээд байх юм.
Таныг АТМ-д картаа уншуулах болгонд тайлбар бvхий баримт хэвлэгдэн гардаг. Энэхvv тайлбар нь зөвхөн “Accept” байгаа тохиолдолд л мөнгө хасагдсан байдаг. Ийм тохиолдолд та манай Голомт банкны хамгийн ойр байгаа салбар, тооцооны төвд хандаарай.
|
4.
Надад нууц код гээд 2 янзын код өгөөд байна. Би алийг нь ашиглах вэ?
Анх картаа авахад дагалдуулж өгсөн код бол таны пин код. Та энэ кодоороо АТМ-с мөнгө авна. Харин мессэжээр болон интернэтээр vлдэгдэл, хуулгаа харахад хамгийн анх пин кодоороо шалгахад тань манайхаас 4 оронтой нууц код өгөгдөх болно. Цаашид энэ кодоо SMS 525 болон www.egolomt.mn –р картын мэдээллээ авахад ашиглана. Хэрэв та хvсвэл пин кодоо АТМ дээр, мэссэж болон интернэтээр шалгадаг кодоо интернэтээр тус тус солих боложтой.
|
5.
Интернэт банкны эзэмшигч нь монголд байхгvй тохиолдолд:
Хэрвээ итгэмжлэхээр данс нээлгэж байгаа бол интернэт банкны эрх авах боломжгvй, мөн гадаадад байгаа харилцагч нартаа зөвхөн мэдээлэл авах эрх олгож байгаа.
|
6.
Интернэт банкинд нэвтрэх кодоо мартсан бол яаж дахиж авах вэ?
Голомт банкинд өөрийн биеэр ирж хvсэлт гаргасан тохиолдолд таньд шинэ харилцагчийн дугаар, нууц код, нууц vгийг өгөх болно.
|
7.
Интернэт гvйлгээ хийсэн баримтаа хэрхэн авах вэ?
Гvйлгээ хийсэн баримтыг данс нээлгэсэн салбар руу нь илгээдэг бөгөөд улмаар таны дансны хуулганд хавсаргах болно.
|
8.
Интернэт банкны гvйлгээний лимит гэж байдаг уу?
Нэг удаагийн гvйлгээ хийх лимит нь 5 000 000 төгрөг болон 5 000 доллар, харин өдрийн лимит нь 15 000 000 төгрөг болон 15 000 доллар байна.
|
9.
Интернэт банкны эрхийг яаж авах вэ?
Голомт банкинд өөрийн биеэр хандаж анкет бөглөж, гэрээ байгуулна. Гэрээний дагуу харилцагчийн дугаар, нууц код, нууц vгийг манай ажилтан таны болон танай байгууллагын нэр дээр нээж өгөх болно.
|
10.
Цvнхээр мөнгө хураалгахад шимтгэл төлөх vv?
Цvнхээр мөнгө хураах шимтгэл нь гэрээгээр зохицуулагдах бөгөөд 0-0,3% байна. 3 сарын дотроо хураалгасан мөнгөнийхөө хэмжээнд бэлэн зарлага гаргахад шимтгэлээс чөлөөлөх болно.
|
| 1 2 3 4 5 6 |